ГVЗЭЭЛЗГЭНЭ

ГVЗЭЭЛЗГЭНЭ

 ГVЗЭЭЛЗГЭНЭ
Ойн гvзээлзгэнэ, тvvний шvvс / сок/-ний найрлагын 15 хvртэлхи хувийг сахар, С болон В-гийн тєрлийн аминдэмvvд, каротин, фолийн хvчил, ургамлын эслэг, пектинvvд, кобальт /албин чулуу/, тємєр, кальц, фосфор, марганец, нэмбэгийн болон алим-салицилийн хvчлvvд эзэлдэг.
Гvзээлзгэний шvvсийг боловсорч гvйцсэн жимснээс болон тvvний навчнаас гарган авдаг. Навч болон vр жимснээс гарган авсан шинэ шvvсийг цус багадалт /анемия/, хлорозийн vед цєс хєєлгєх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг тvргэсгэх, євчин намдаах зорилгоор хэрэглэдэг.
Шvvс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутмагшилт, рахит, экзем зэрэгт сайн.
Эмчилгээний практикт эдээ шvvстэй экземийг гvзээлзгэний шvvсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг.

Гvзээлзгэний шvvсийг /жимсний/ цус багадалт, шархлаат євчнvvдийн vед хоолныдуршилсайжруулах, эмэгтэйчvvдийн савны цус алдалт, цєсний чулуужилтын vед бактер устгах, халдваргvйжvvлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.

Гvзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шvvсийг цєс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргvйтэх, даарснаас vvссэн элдэв євчнvvдийн vед хэрэглэнэ. Ялангуяа цєсний чулуужилт, цус багадалтын vед гvзээлзгэний шvvс нэн ач холбогдолтой. Шvvсийг єдєрт цайны халбагаар 3 удаа, хоолны ємнє хэрэглэнэ.

Навчны шvvсийг цусны євчин хоолойны ангины vед бvлээсгэж ууна. Ер нь гvзээлзгэний шvvсийг тодорхой заалтгvйгээр єдєр бvр зєгийн балтай хутган хагас стаканаар хоолны ємнє тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Мєн шvvсийг ардын эмнэлэгт элэг хатуурах, цєс євдєхєд хэрэглэдгээс гадна эрт хєгшрєлтийн эсрэг “мєнхийн залуу нас”-ы рашаан /эликсир/ хэмээн хэрэглэдэг ажээ. Харин гvзээлзгэний шvvс, жимсийг жирэмсэн vед болон ходоодны хvчил ихэдсэн, мухар олгойн архаг vрэвслийн vед хэрэглэхийг хориглодог. Гvзээлзгэний шvvс их хvчлэг чанартай тул харшил vvсгэх магадлалтай. Гvзээлзгэний шvvсийг шээс, хєлс хєєхєд ашиглах ба навчийг нь буцалгаж арьсны тєрєл бvрийн євчинд шавшлагаар ашиглах ба цус тогтоох гайхалтай чанартай.