Хусны шүүс ба Далийн ягаан цэцгийн амралт

Биеийн ядаргаа тайлж, өвчин илааршуулах увидастай

хусны шүүс ууж, далийн ягаан цэцгэн дунд суух

амралтанд урьж байна.

Хус нь хүний биеийг тэнхэрүүлэх, цагаан хорхойг туулгах, цус цэвэршүүлэх, бөөр арьс, хоолой, давсаг, үе мөчний үрэвсэл,  гэх мэт өвчний үед хэрэглэдэг анагаах увидастай гайхамшигтай мод юм.

Харин далийн ягаан цэцгийг нойргүйдэл, ядаргаа, төв ба захын мэдэрлийн эмгэг өөрчлөлтүүдийн үед хэрэглэх ба хүнийг дээд зэргийн тайвшруулдаг.

Энэхүү гайхамшигт хоёр ургамлаар биеэ илааршуулж, хаврын ядаргаагаа тайлъя гэвэл энэ төрлийн амралтаар дадлагажсан Баянгол амралтыг зориорой.

Манайх хусан ой далийн ягааан цэцгээр хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэн дунд байрладаг. Манайд ирсэнээр та өвчнөө эдгээхээс гадна малчин айлаар зочлон, морь унаж, бусад бүх төрлийн хөгжөөнт тоглоомоор тоглон цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Манай эцэг өвгөд эрт дээр үеэс эхлэн, эмийн ургамлын танин мэдэж өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх практиктаа хэрэглэсээр иржээ. Ургамлын гаралтай эмийн бэлдмэл нь химийн аргаар  гарган авсан бодисуудыг бодвол хүн, амьтны бие махбодод харьцангуй хор  багатай биологийн олон талын идэвхит бодис агуулдаг бөгөөд эмгэг өвчинд олон талын нөлөө үзүүлдгээрээ ашигтай байдаг. Эмийн ургамлуудыг таньж, түүвэл зохих хугацаанд нь түүж, байнга ашиглаж ирсэн ард түмний маань эртний уламжлал эдүгээ мартагдаж, гадаадаас худалдан авдаг эмүүд эмчилгээнд зонхилох боллоо.  Иймээс та бүхэндээ хусны шүүсийн тухай товч өгүүлье.

Хусны шүүс нь биеийн эсэргүүцэл сайжруулж тамир тэнхээ нэмхээс гадна  ханиад, ходоод гэдэс, элэг цөс гээд ер нь л бүх л өвчинд тустай,  витамин С-гээр баялаг байдаг. Хусны шүүсийг жил бүрийн хавар 5 сарын 1-20ны дотор цаг агаарын байдлаас шалтгаалан хусны гүйдэл эхлэхээс дуусах хугацаанд бэлтгэж авна. Шүүсийг авахдаа модыг гэмтээхгүйгээр хусны гадна талын цагаан үйсийг хурц хутгаар 1-2см орчим гүн зүсэж шүүсийг гоожуулан цорго, тосгуурын тусламжтайгаар тосож авна. Шүүсийг авч дууссаны дараа хусыг гэмтээхгүйн тулд цоолсон нүхийг бөглөж тосон будгаар будна. Нэг хуснаас 2-3литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй. Хусны шүүсний амт чанарыг сайжруулах зорилгоор элсэн чихэр, лимоны хүчил зохих хэмжээгээр нэмж уусгана. Шүүсийг хөвөн маарлаар шүүж шлэн сав юмуу палантай хувинд хадгална.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: