Монгол сүүний эмчилгээ, сувилгааны ач холбогдол

Монгол сүүний эмчилгээ, сувилгааны ач холбогдол

Саасан даруйд нь бүлээн сүүг хэрэглэвэл Рашаан адил хамгийн их шимтэй, чадал тусаар үлэмж их байдаг байна.

Үнээний сүү: Сэрүүн, халууны чанар тэгш тул сайн чанарын сүү юм. Үнээний сүүний найрлаганд уурагт сүү, цийдэм, глобулин, органик бус хүчлийн давс, витамин гэх мэт олон төрлийн бодисууд агууллагддаг нь түүний эмчилгээний чанар өндөр байдгийг илтгэнэ. Тамир хүчийг нэмэгдүүлэх, өнгө зүсийг сайжруулах, хүчжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх чадалтай.

Ямааны сүү: Анагаах ухааны сударт ямааны сүүг амьсгаадахыг дарна гэж тэмдэглэсэн байдаг. Ямаа нь ус бага уудаг тул сүү нь шингэн, хөнгөн сэрүүн чанартай. Хижиг өвчин, амьсгал давхцах болон цусны өвчин, шарын халуунд тустай бөгөөд таван цулыг шимжүүлэн тэтгэж, тамирыг тэжээн, амны цангааг тайлж, өтгөн шингэрэхэд туслан, хий огшуулалтыг эмнэн засдаг байна. Шингэн нүүрс ус багатай, витамин С, Д, А, В1, Са, К ихтэй байдаг.

Хонины сүү: Анагаах ухааны сударт хонины сүүг хий дарах боловч зүрхэнд муугаар нөлөөлдөг тул их хэмжээгээр ууж үл болно хэмээн бичжээ. Уураг, нүүрс ус, тослогших хувь багатай байдаг. Са ихтэй. Тослог, хүнд, бүлээн чанартай, юмыг мартуулах, мэдрэмж доройтох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Дөнгөж саасан хонины сүүнд янз бүрийн өөр найрлага нэмэхгүйгээр хэрэглэхэд бам өвчинд тустай.

Гүүний сүү: Цийдэм сүүний төрөлд хамаардаг. Уураг, өөх тосны хувьд хонь, үхрийн сүүг гүйцэхгүй боловч нүүрс ус нэлээд их хэмжээгээр агуулагддаг. Бие махбодыг тамиржуулах, бодисын солилцоог дээшлүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, исэлдэн нь ангижрах, сэргээх процессыг идэхжүүлдэг. Уламжлалт анагаах ухаанд гүүний сүүг амт нь исгэлэн, давслаг амттай, шим тэжээлээр элбэг, халуун чанартай, чадал нь шар өвчний засаж, ходоодны шингэцийг сайжруулан, бие махбодыг чийрэгжүүлэн, тамир тэнхээг нэмэгдүүлж, уушигны өгөр өвчин ба уушгины шархыг анагааж үе гишүүний хийг дарна, их уувал согтуурулах үйлчилгээтэй гэж тэмдэглэсэн байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: