Халгай түүний ач холбогдол

Маш нарийн өргөс нь түлэх мэт хатгаж, хатгуулсан газар нь хорсон загатнадаг халгай хэмээх өргөст зөөлөн модлог ургамал Монголын хаана ч элбэг ургадаг. Хорсгон түлэх чадвартай энэ өргөст ургамал олон талын ач холбогдолтой. Халгайд байх амин дэмийн эдгээх чадвар нь зөвхөн малаар зогсохгүй хүнд туйлын тохиромжтой гэдгийг монголчууд ажиглалтаар судлан мэджээ. Өргөст халгайн анагаах чадлыг сүүлийн үед ялангуяа Азид сайн мэдэх болжээ. Халгай ядаргаа тайлах чадвараараа гайхагддаг аж. Зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлт сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хаврын шинэ халгай үр дүнтэй болох нь туршилтаар батлагдсан байна. Түүнчлэн, халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед манайхан өргөн хэрэглэдэг байж. Хамгийн гол нь халгайг зуны сүүл, намрын эхээр хураан авч даршлан зөв хадгалах нь чухал гэнэ.

Хэрэглэх заавар:

Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийн сэрүүн газар тавьж хонуулаад, дараа нь харанхуй газар 8 хоног хадгална. Халгайг шүүж аваад, уусмалаа өглөө өлөн элгэн дээрээ, унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна. Ийм ундааг гурван долоо хоног хэрэглэхэд хүний бие илт цовоо, эрүүл болдог байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: