Зөвлөгөө

Цусан дахь холестерины талаар та хэр мэдэх вэ!

Холестерин нь дан ганц химийн нэгдэл биш юм. Өөрөөр хэлбэл олон төрлийн нэгдлээс бүрддэг ажээ. Холестериныг дотор нь сайн холестерин буюу NDL, муу холестерин буюу LDL гэж хоёр хэсэгт хуваан авч үздэг юм байна.

NDL буюу сайн холестерин нь хүний бие организмын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж судасны хатуурлын эсрэг үйлдэл үзүүлдэг бол харин ЮЬ буюу илүүдэл муу холестерин нь өөх тосыг цусны судсанд хуримтлуулж хүндрэл учруулж улмаар судасны хатуурлыг үүсгэдэг аж.

Түүнчлэн өөхөн эд эсийн нөөц нь артерийн цусны судсанд хуримтлагддаг байна. Зүрхний венийн артерийн судасны нарийсалт нь амь насанд аюултай төдийгүй инфарктанд хүргэх үндсэн шалтгаан болж өгдөг аж. Хүний биед холестерин 200 мг/дл – аас бага бол хэвийн, 200-239 мг/дл хүртэл байвал түгшүүрийн дохио, 240 мг/дл-с.ас их бол эмчилгээ шаардлагатай хэмээн үздэг байна.

Нэн ялангуяа муу холестерин буюу LDL нь 130мг/дл – аас өндөр байвал аюултайд тооцогддог гэнэ. Бас нэг сонирхолтой жишээ дурдахад архи уудаг хүмүүсийн артерийн судсанд ямар нэгэн судас хатуурсан өөрчлөлт харагддаггүй бөгөөд зүрхний хүндрэлийн үед нэг хундага виски уухад яг л нитроглицерин шиг үр дүн үзүүлдэг байжээ.

Өөрөөр хэлбэл архи нь муу холестерины түвшинг бууруулж, сайн холестерины түвшинг нэмэгдүүлж өгдөг байна. Хэдийгээр архи нь судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлдэгч гэсэн элэг, бөөр, зүрхэнд сөргөөр нөлөөлдөг болох нь нэгэнтээ тогтоогджээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: