Цагаан сар өвлийн аялал

Leave a comment

Өвлийн аялал

Өвлийн аялал

Өвөл цагийн байгалийн үзэсгэлэн, цас мөс, хамгийн сайхан дурсамж бүхэн цагаан сартай хамт үлддэг. Баянгол амралтын газрын зүгээс та бүхэндээ ЦАГААН САР өвлийн аялалыг санал болгож байна. Улаанбаатарын утаа униар түгжрэлээс хол эрүүл цэнгэг агаарт хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ салхинд гаран манайд амрахыг урьж байна.

Монос цэцгийн амралт

Leave a comment

Монос цэцгийн амралт

Монос цэцгийн амралт

Сайн байцгаана уу?  Баянгол эко амралтын зүгээс та бүхэндээ сонирхолтой аялал, хөтөлбөрийг танилцуулсаар байгаа билээ. Өнгөрсөн сарын эхээр Хусны шүүс уух болон Далийн ягаан цэцгэнд суух аялалыг танилцуулсан.

Харин энэ удаа та бүхний уушиг, цээжийг онгойлгох моносны анхилам сайхан цэцгэнд сууж алжаал тайлах боломжыг олгож байна.

МОНОС – / PADUS ASIATICA /

Монос нь сарнай овогт багтдаг. Дэлхий дээр хэд хэдэн төрлийн монос ургадгаас манай оронд Азийн монос тархсан байдаг.
Монос хавар эрт бусад мододоос түрүүлж цэцэглэхийн дээр чийглэг хөрсөнд илүү сайн ургадаг, мөн хүйтнийг маш сайн тэсвэрлэдэг.

Монос анхилам сайхан үнэр бүхий цагаан цэцэгтэй.

Тэрээр жил бүр цэцэглэдэг хэдий ч хаврын сүүлчийн хүйтрэлтээр цэцэг нь хөлдөх тул үр жимсний хэмжээ жил жилд харилцан адилгүй байдаг. Монос чимэглэлийн болоод эмийн чухал ургамал мөн.

Тэрээр агаар дахь нянг фитонцидийг навчнаас ялгаруулж агаарыг цэвэршүүлэхээс гадна хүний биеийн уушиг болон амьсгалын эрхтэнд сайн нөлөөтэй.

Мөн төрөл бүрийн модон эдлэл чимэглэл хийгдэхэд ашиглагдахаас гадна түүний холтосноос ногоон, хүрэн, улаан өнгийн будаг гаргаж авдаг.

Монос нь балт ургамал, цэцэглэлтийнхээ үеэр зөгийн бэлчээрт тун тохиромжтой.

Хавар эрт монос дун цагаан цэцгээр бүрхэж орчиндоо анхилам сайхан үнэр түгээнэ. Намар хяруу унаж сэрүүн болох үеэр навчны өнгө хувирч улаан ягаан болох тул хус, агч, улиас зэрэг шаргал навчтай модны өнгө талаар тарихад чимэглэлийн содон өнгө төрхийг харуулна.

 

Хусны шүүс ба Далийн ягаан цэцгийн амралт

Leave a comment

Хусны шүүс ба Далийн ягаан цэцгийн амралтандаа урьж байна.

Хусны шүүс ба Далийн ягаан цэцгийн амралт

Хусны шүүс ба Далийн ягаан цэцгийн амралт

Биеийн ядаргаа тайлж, өвчин илааршуулах увидастай

хусны шүүс ууж, далийн ягаан цэцгэн дунд суух

амралтанд урьж байна.

 

Хус нь хүний биеийг тэнхэрүүлэх, цагаан хорхойг туулгах, цус цэвэршүүлэх, бөөр арьс, хоолой, давсаг, үе мөчний үрэвсэл,  гэх мэт өвчний үед хэрэглэдэг анагаах увидастай гайхамшигтай мод юм. Харин далийн ягаан цэцгийг нойргүйдэл, ядаргаа, төв ба захын мэдэрлийн эмгэг өөрчлөлтүүдийн үед хэрэглэх ба хүнийг дээд зэргийн тайвшруулдаг.

Энэхүү гайхамшигт хоёр ургамлаар биеэ илааршуулж, хаврын ядаргаагаа тайлъя гэвэл энэ төрлийн амралтаар дадлагажсан Баянгол амралтыг зориорой.

ХОНХНЫ БАЯРЫН ЗАХИАЛГА АВНА

Leave a comment

ХОНХНЫ БАЯРЫН ЗАХИАЛЛАГА АВЧ БАЙНА.

Мөнгөн хонхны баяраа тэмдэглэж буй оюутан сурагчиддаа зориулав.

Амьдралын зам тань дардан байх болтугай!

Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

Бэх нь цэнхэртсэн хурууны минь хээ

Үсэглэлийн дэвтэртэйгээ хоцорлоо

Тохой нь сэмэрсэн дүрэмт хувцас минь

Тооныхоо хүрдтэйгээ аргагүй л үлдлээ

ДХ: Сүүлчийн хичээлийн дараа

Ангиараа жаахан дүнсийж

Сүүдэрт хаврын өглөө

Анисган дундаа бид нулимстай

Нар туссан гэрэлт самбар минь

Есөн сарын нэгэнтэй мөнхөрлөө

Намайг сургасан багш нар минь

Ерөөлийн харцтайгаа үнсээд хоцорлоо

ДХ:

Анхны хайрын гэгээн захидал минь

Догдлох үнэнтэйгээ сэтгэлд үлдлээ

Ангийн саруул танхимаасаа

Ангийнхаа найз нартайгаа гармааргүй л байх юм

ДХ:

Охидууд: Ангийн хөвгүүд минь туузыг минь тайлаач

Ангийн багш минь зэмлээч

Хөвгүүд: Ангийн охидууд минь анхилхан инээмсэглээч

Арав дахь хавартаа хайртай хайртай

Ангиараа: Ангийн хөвгүүд минь иуузыг минь тайлаач

Ангийн багш минь дахиад зэмлээч

Ангийн охидууд минь анхилхан инээмсэглээч

Арав дахь хавартаа Хайртай хайртай

Мартахгүй мартахгүй

Баяртай баяртай

-Вагон дүүрэн хөгжөөнт дурсамж

-Цэнгэг агаар эрүүл хүнс

-Дотрын рашаан уух

-“Ингэх гээд байсан юм” кино зураг авалтын дурсгалт газар

-Тав тухтай цэвэр орчин

-Олон төрлийн тэмцээн уралдаан

-Галын наадам

ХОНХНЫ БАЯРЫН ЗАХИАЛГА АВНА

ХОНХНЫ БАЯРЫН ЗАХИАЛГА АВНА

ХОНХНЫ БАЯРЫН ЗАХИАЛЛАГА АВЧ БАЙНА.

Гүзээлзгэнэ жимс түүх аялал

Leave a comment

ГVЗЭЭЛЗГЭНЭ

ГVЗЭЭЛЗГЭНЭ

 ГVЗЭЭЛЗГЭНЭ
Ойн гvзээлзгэнэ, тvvний шvvс / сок/-ний найрлагын 15 хvртэлхи хувийг сахар, С болон В-гийн тєрлийн аминдэмvvд, каротин, фолийн хvчил, ургамлын эслэг, пектинvvд, кобальт /албин чулуу/, тємєр, кальц, фосфор, марганец, нэмбэгийн болон алим-салицилийн хvчлvvд эзэлдэг.
Гvзээлзгэний шvvсийг боловсорч гvйцсэн жимснээс болон тvvний навчнаас гарган авдаг. Навч болон vр жимснээс гарган авсан шинэ шvvсийг цус багадалт /анемия/, хлорозийн vед цєс хєєлгєх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг тvргэсгэх, євчин намдаах зорилгоор хэрэглэдэг.
Шvvс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутмагшилт, рахит, экзем зэрэгт сайн.
Эмчилгээний практикт эдээ шvvстэй экземийг гvзээлзгэний шvvсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг.

Гvзээлзгэний шvvсийг /жимсний/ цус багадалт, шархлаат євчнvvдийн vед хоолныдуршилсайжруулах, эмэгтэйчvvдийн савны цус алдалт, цєсний чулуужилтын vед бактер устгах, халдваргvйжvvлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.

Гvзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шvvсийг цєс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргvйтэх, даарснаас vvссэн элдэв євчнvvдийн vед хэрэглэнэ. Ялангуяа цєсний чулуужилт, цус багадалтын vед гvзээлзгэний шvvс нэн ач холбогдолтой. Шvvсийг єдєрт цайны халбагаар 3 удаа, хоолны ємнє хэрэглэнэ.

Навчны шvvсийг цусны євчин хоолойны ангины vед бvлээсгэж ууна. Ер нь гvзээлзгэний шvvсийг тодорхой заалтгvйгээр єдєр бvр зєгийн балтай хутган хагас стаканаар хоолны ємнє тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Мєн шvvсийг ардын эмнэлэгт элэг хатуурах, цєс євдєхєд хэрэглэдгээс гадна эрт хєгшрєлтийн эсрэг “мєнхийн залуу нас”-ы рашаан /эликсир/ хэмээн хэрэглэдэг ажээ. Харин гvзээлзгэний шvvс, жимсийг жирэмсэн vед болон ходоодны хvчил ихэдсэн, мухар олгойн архаг vрэвслийн vед хэрэглэхийг хориглодог. Гvзээлзгэний шvvс их хvчлэг чанартай тул харшил vvсгэх магадлалтай. Гvзээлзгэний шvvсийг шээс, хєлс хєєхєд ашиглах ба навчийг нь буцалгаж арьсны тєрєл бvрийн євчинд шавшлагаар ашиглах ба цус тогтоох гайхалтай чанартай.

Зуны рашаан амралт

Leave a comment

Рашаан амралт

Рашаан амралт

Төв аймгийн  Батсүмбэр  сумын нутагт, далайн түвшнээс дээш 1350 метрт өргөгдсөн, ой, тайгийн бүсэд, Улаанбаатараас хойд зүгт 75 гаруй километрт оршино. Рашааны химийн найрлага нь гидрокарбонат-сульфатын ион,магни-кальцийн ион бага зэрэг эрдэсжилтэй хүйтэн рашаан.

Эмчилгээний заалт:  -Эмчилгээний заалт нь арьсны болон ходоод гэдэс, 12 нугалаа гэдэс , бодисын солилцооны хямрал,  чихрийн шижин өвчины анагаахад эртнээс  хэрэглэж ирсэн.  

Эмчилгээний эсрэг заалт:  Тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, ахьсан болон хүндэрсэн явцтай зүрхний шигдээсийн дараахь ve, аневризм артерийн даралт ихдэх өвчний II ба түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илрэл, элэг, цөсний хүндэрсэн архаг өвчиний үед хэрэглэж үл болно. Мөн гүүний саам болон ямааны сүүтэй хамт хэрэглэж болохгүй.

Үүнээс гадна  , хүчилтөрөгчийн коктейль,  жимсний шүүсний ханд ,гүүний саам, ямааны сүү уух зэрэг эмчилгээг хийдэг байна.

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 2,390 other followers